лсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2023.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай”

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2023.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай”

Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж хариулт авлаа

Н.Ганибал: Тогтоолын төслийг дангаар нь явуулах нь зөв. Олон мөнгөтэй холбоотой асуудлууд дунд орохоор дарагдах магадлалтай.

Ард түмнийхээ төлөө санаа зовж өмчтэй байхыг нь ямар гишүүд дэмжихийг нь бас харах хэрэгтэй

Ш.Адьшаа: Монголын төр иргэн бүрдээ өмчтэй байх, байгалийн баялгаас хүртэх боломжийг олгох хэрэгтэй.

Иргэдийн мэдээлэлгүй, санхүүгийн чадваргүй байдлыг нь ашиглан өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн

хувьцааг сонгуулийн өмнө луйвардаж авсан алдааг залруулах хэрэгтэй

2023-11-29