УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын алба Утас: 261630

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

 

       Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойшхи найм дахь удаагийн  буюу 2020 оны  Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд Ардчилсан нам 11 суудал авч бүлэг байгуулан ажиллаж байна.

 

Бүлгийн дарга Дашдондогийн Ганбат

Гуравдугаар тойрог, Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүн.

УИХ-ын дэд дарга  Салдангийн Одонтуяа

 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшиж хоёр дахь удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Нийгмийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүн.

Дэд дарга Наянтайн Ганибал

Сүхбаатар аймаг 12 дугаар тойрогт дэвшиж олонхийн санал авснаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн.

Дэд дарга Буланы Бейсен

Хоёрдугаар тойрог буюу Баян-Өлгий аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан.  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо,  Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн.

Амгалангийн Адьяасүрэн

 Баянхонгор аймаг гуравдугаар тойрогт нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн.

Ширнэнбаньдын Адьшаа

Ховд аймаг 16 дугаар тойргоос сонгогдсон.  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн.

Норовын Алтанхуяг

Орхон аймаг 

Жамбын Батсуурь

Сүхбаатар аймаг 12 дугаар  тойрогт  нэр дэвшиж ялалт байгуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүн.

Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ

Өмнөговь аймаг 11 дүгээр тойргоос УИХ-д сонгогдсон.  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн.  

Сайнхүүгийн Ганбаатар

Орхон аймаг

Бөхчулууны Пүрэвдорж

 Ховд аймаг 16 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүн .

Цэвэгдоржийн Туваан

 Төв аймаг 14 дүгээр тойрогт олонхийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон.  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн.

Одонгийн Цогтгэрэл

Увс аймаг, 15-р тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн.