Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2023.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай”

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2023.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай”

Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж хариулт авлаа

УИХ-ын гишүүн Л.Энхтүвшин: Төр иргэдээс худалдаж авчхаад сонгуулийн өмнө иргэдээс асуухгүйгээр хувьцааг нь нэмж олгох асуудал тавьж байгаа нь өөрөө их зохимжгүй.

Ганцхан ЭТТ-той холбоотой асуудлыг яримааргүй байна

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Дорноговь аймгийн иргэд цаашлаад Монголын нийт иргэдийг өмч хөрөнгөтэй байх тухай асуудлыг ярихаар сонгууль гэж ярьж байгаад чинь харамсаж байна. Сонгуулийн өмнө иргэдээс худалдаж авсан хувьцааг буцааж өгье. Ингэхдээ ногдол ашгаас нь суутгаж авах юм бол төрд эдийн засгийн дарамт байхгүй гэдэг асуудлыг ярьж байгаа

2023-11-29