УИХ-ын гишүүн, Бүлгийн дарга О.Цогтгэрэл: Эрх баригчид авлигатай тэмцэх нэрийн дор хүний эрх, шударга ёс, Үндсэн хуулийг зөрчиж болохгүй

 

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэв."Авлигын шүүхтэй болох гэтэл АН-ынхан Хууль зүйн байнгын хорооны ирцийг бүрдүүлэхгүй эсэргүүцлээ гэж улс төр хийж байна. Тийм зүйл байхгүй. Эрх баригчид авлигатай тэмцэх нэрийн дор хүний эрх, шударга ёс, Үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Мөн цар тахлын үеийн төсвийн зарцуулалтаар шинжээчтэй сонсгол явуулах ёстой гэж үзээд сонсголыг хойшлуулсан. Гэтэл УИХ-ын Тамгын газраас "Сонсголыг явуулсанд тооцсон. Тиймээс энэ асуудлаар нэг жилийн дотор дахин сонсгол явуулахгүй байх хуультай" гэсэн хариуг ирүүлсэн. Энэ бол цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нуух гэсэн оролдлого. МАН эрх барьж байгаа цагт ковидын сонсгол явахгүй нь. 20 их наядын тайланг иргэд мэдэх боломжгүй боллоо.

Ногоон автобустай холбоотой асуудлаар түр хороо байгуулж хянан шалгах сонсгол явуулах санаачилга гаргасан. Үүнийг дэмжиж 25 гишүүн гарын үсэг зурсан. Ингэснээр хянан шалгах сонсгол явуулах боломж бүрдэж байна. Хянан шалгах түр хороо байгуулах саналыг МАН-ын бүлгийн

П.Анужин,

Д.Батлут,

Ж.Бат-Эрдэнэ,

Х.Булгантуяа,

Х.Ганхуяг,

Ц.Даваасүрэн,

Ц.Мөнхцэцэг,

Г.Тэмүүлэн,

Ч.Ундрам,

Ж.Чинбүрэн,

Б.Энх-Амгалан,

Ж.Эрдэнэбат гэсэн 12 гишүүн гарын үсэг зураад байна.

2023-11-27