УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:

Ардчилсан нам бүтээн байгуулалт хийж чаддагаа харуулсан. Бүр илүү ихийг хийж чадахаа харуулах цаг болсон. Айлын хатавчинд хорогдох хүү шиг Ардчилсан нам хүч муутай байна. Ардчиллын үзэл баримтлал, үнэт зүйлийг сонгосныхоо төлөө буруутгагдаж буй анхан шатны гишүүдийн нуруун дээр бидний ялалтын үнэ цэн байгаа.

Гүйцэтгэлийн шатны ажлын 80 хувийг эмэгтэйчүүд хийдэг боловч шийдвэр гаргах түвшинд бидний оролцоо бага байсаар ирсэн. 2024 оноос бүх шатны шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувь болгох өөрчлөлтийг бид хийж чадлаа.

Төвийн бүсийн "Эдийн засгийн форум"

2023.09.13

2023-09-14