А.Адъяасүрэн: Уламжлалт эмчилгээний эмийг яагаад хөнгөлөлтөд хамруулж болдоггүй юм бэ

Өнчин болон уламжлалт эмийг яагаад хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулдаггүй вэ. Уламжлалт эмийн асуудал Байгаль орчин аялал жуулчлал,Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрүүл мэндийн гурван яаманд харьяалалтай, тэгсэн хэрнээ төрөөс ямар ч дэмжлэггүй. Харин ч хааж боосон, дүрэм журмаар дарамталдаг гэж гомдол ирдэг. Жишээ нь, ховор ховордсон эмийн ургамлыг тарималжуулах, байгалийн эмийн ургамал ашиглах, эмээ улсын бүртгэлд бүртгүүлж сунгуулахад Нэг эм бүртгүүлэхэд 250 мянган төгрөг төлдөг. Одоо 300 мянга болох гэж байгаа талаар салбарынхан нь ярьж байна. Монголд хашаандаа эмийн ургамал тариалдаг 100 гаруй айл байдаг юм байна. Хэрвээ нэг өрхөд хоёр эмийн ургамал тариалахад нь дэмжлэг үзүүлчихвэл 5 жилийн дараа 200 ховордсон эмийн ургамалтай болчих боломж байна. Энэ тал дээр яам ямар бодлого баримталж байгаа вэ.

2022-10-14