Д.Бат-Эрдэнэ: Гаднын хөрөнгө оруулалтгүйгээр улс орон хурдацтай хөгжих боломжгүй

Энэ удаагийн төсөв улсынхаа эдийн засгийг тогтворжуулах үндсэн зорилготой орж ирж байгаа. Цаашдаа эдийн засгийг тэлэх бодлогыг агуулж явах ёстой.  Эдийн засгаа тэлэхэд экспортоо нэмэх, экпортоо нэмэхийн тулд  нүүрс чухал гэдгийг ойлгож байгаад талархаж байна. Нүүрсээ олборлоод зөөж чадна. Хил гаргахад асуудал байна. Төмөр замаа одоо цааш гаргах ёстой. Ингэж чадвал нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэх боломжтой. Гаднын хөрөнгө оруулалтгүйгээр улс орон хурдацтай хөгжих боломжгүй. Гэхдээ цөөн хүн амтай жижиг эдийн засаг зөв бодлогын асар богино хугацаанд явуулбал хурдан босох боломжтой байдгаараа онцлог. 

2022-10-07