УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн сэтгүүлчдийн дунд нийтлэлийн уралдаан зарлалаа

.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн сэтгүүлчдийн дунд нийтлэлийн уралдаан зарлалаа. Баянхонгор аймгийн хөгжил дэвшил, ард иргэдийн амьдрал ахуйд тулгамдаад буй асуудлыг хөндөж, бодитоор үзүүлэн, хамгийн гол түүнийг шийдвэрлэх арга замыг гаргаж тавихад тус уралдааны зорилго оршино. Мөн нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.  Уралдаанд ирүүлэх материал "Баянхонгор аймагт тулгамдаж байгаа асуудал" сэдэвтэй байх бөгөөд УИХ-ын гишүүний Баянхонгор аймаг дахь бие төлөөлөгч ирэх сарын 15 хүртэл хүлээж авна. Уралдааны нийт шагналын сан таван сая төгрөг байхаар тусгажээ.

 

 

2022-09-19