А.Адъяасүрэн: Төрийн албанд та бүхний тавьж буй шаардлагад нийцэхгүй олон хүн байгаа шүү ⁉️

Төрийн албаны хуулиар Төрийн улс төрийн албан тушаалд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга,хот,тосгоны захирагчийн албан тушаалаас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэлх албан тушаалтнууд багтдаг. Үнэндээ эдгээр албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлагаас өөр зүйл байдаггүй. Тиймээс Г.Тэмүүлэн нарын гишүүдийн өргөн барьсан хуульд төрийн улс төрийн албан тушаалтанд тавигддаг тусгай шаардлагууд оруулж ирснийг зөв гэж үзэж, хуулийн төслийг дэмжиж байна. 2019 онд олонхийн бүлэг Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталснаар Төрийн албаны тухай хуулиар төрийн албан тушаалд ажиллах хүмүүст тавигддаг тусгай шаардлагууд юу ч биш болсон. Энэ нөхцөлд таны өргөн барьсан энэ хууль хэрэгжих боломжтой юу. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 23.2.1-23.2.”-т заасан төрийн албан тушаалтанд тавих тусгай тусгай шаардлагыг хангаагүй төрийн албан хаагчдын тоог гаргаж үзсэн үү. Энэ хууль мөрдөгдөж эхлэхээр таны энэ хуулийн тусгай шаардлагад заасан тухайн салбарт 4-с доошгүй жил ажилласан туршлагатай, төрийн албанд 4-с доошгүй жил ажилласан байх гэсэн тусгай шаардлагыг хангахгүй маш олон хүн гарна гэж бодож байна.Тэднийг яаж зохицуулах юм.

2021-10-22