Н.Алтанхуяг: Ардчилсан намыг хоёр хуваагдсан юм шиг харагдуулах тоглоомоо зогсоо

Улс төрийн өрсгөлөн зарлана, өлсөнө гэдэг хүсээд байхаар зүйл биш. Гэхдээ эрх баригчид хэтэрхий “даам” гарчихсан, хэнийг тоохоо болж ард иргэд, иргэдийн амьжиргааг хайхрахаа больсон. Болохгүй бол энд тэндээс хэдэн төгрөг зээлж аваад ам таглах хэмжээнд хуваагаад өгчихдөг. Шударга бус байдал дэндүү газар авлаа. Энэ бүх байдалд тэвчээр алдаж Ардчилсан намын 13 гишүүн өлсгөлөн зарласан юм. Сонгуулийн ерөнхий хороонд очиход гаргасан ааш авир, нэг нам дарангуйлж нэг хүн хаан болох гэж санаархаж байгааг тэнд мэдэрч үүнтэй тэмцэх гэж өлсгөлөн зарласан юм. Сая УИХ-ын дарга гарч ирлээ. Ажлын хэсэг байгуулж ажиллахаар зөвшилцөлд хүрч өлсгөлөнгөө зогсоолоо. Гэхдээ ажлын хэсэг гарлаа гээд хулхидаад орхичихож болохгүй. Би улс төрд 30 жилд явахдаа зөндөө хулхидуулсан. Цаасан дээр гоё юм бичээд амьдралд өөр юм хийнэ шүү гэдгийг захиж хэлж байна.

2021-05-12