А.Адъяасүрэн: Отроор явж байгаа малчдыг аймаг, орон нутгийнхан хөөж тууж байна

Цар тахалтай зэрэгцээд манай улсад олон шийдвэрлэх асуудлууд давхцаж байна. Үүний нэг нь мал аж ахуйн салбар. Зургаан аймаг хүнд нөхцөлд өвөлжиж нилээд гарз хохирол амслаа. Өнөөдөр ч хүндрэлтэй байдалд байна. Баянхонгорт ихээхэн хэмжээний цас орж хангайн сумдад мал бэлчээрлээгүй 4-5 хонож байна. Малын хорогдол гарсаар байна. Өвс тэжээлийн нөөц муу аймгийн хэмжээнд өвс бүрэн тасарсан хүндхэн байна. Ган, зудаас болоод олон малчид хол ойрын оторт явж байгаа. Зарим аймгийн нутагт яваа малчдыг хөөж туух асуудал ихээр гарч байна. Багийн дарга нь худгаа цоожлоод хөөж туугаад усгүй хонож өнжүүлсэн тохиолдол Говь-Алтай аймгийн Хөх морьт сумд гарлаа. Өнөөдрийн байдлаар ихэнх оторчдыг тавдугаар сарын 1-ны дотор нүүсэн бай, нүүхгүй бол албадан нүүлгэнэ, цагийн машин зогсооно, малынх нь хонин толгой тутамд өдрийн 1000 төг татвар авна гэж тухайн орон нутгийн улирдлага багийн дарга нар нь өдөр шөнөгүй хөөж, дарамталж байна. Малчдыг хөөхгүй байх, тэдний зээлийг чөлөөлөх зэрэг арга хэмжээ авах боломж байгаа юу.

2021-04-30