Ц.Туваан: Израиль шиг иргэдээ вакцинжуулчихаад, санхүүг нь дэмжээд явах боломж байсан

Эрүүл мэндийн салбарынхан үнэхээр туйлдаж ядарлаа. Эмнэлэгийн ажилчид халдвар их авч байна. Цагдаа, онцгойгийхон ч маш их ядарч байна. Энэ хүмүүстээ урам өгч ажиллуулмаар байна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг үг байдаг. Урамшуулахгүй бол хэцүү боллоо. Эрүүл мэндийн сайд аа. Нийт хэдэн хүн халдвар авсан бэ. Халдвар хамгааллын дэглэмд хэрхэн ажиллаж байна. Ажилчдын цалин илүү цагийн мөнгийг бүтнээр нь өгөөч ээ. Их хурал хангалттай шийдэж өгч байгаа. Нэг сая төгрөгийн урамшуулал өгнө гэж Ерөнхий сайд хэлсэн тул хүлээлт их үүсчээ. Үүнийг хэрхэн хэзээ шийдэх вэ. Энэтхэгээс 52 иргэн ирсэн гэж байна. Энэтхэг өөрөө дэлхийн анхаарлын төвд байгаа улс. Мутацилагдсан вирусний халдвар гэдэг тал дээр анхаарсан уу. УОК Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хөл хориог яаж шийдэх вэ.

ХАА салбарын хаврын тариалалт эхэллээ. Сэлбэг хэрэгсэл үр бордоо гээд хот хөдөөгийн хооронд явах ажил их байгаа. Энэ маягаар хөл хорионд орвол тариалалт оройтно. Намар ургац алдах вий.

Энэ олон их наяд төгрөгөөрөө вакцинаа авчихаад хоёрхон сая хүнээ Израиль шиг өндөр үр дүнтэй вакцинжуулчихсан, эдийн засгаар дэмжчихсэн бол өнөөдөр ийм зүйл яригдахгүй байж болох байсан.

2021-04-29