Ш.Адьшаа: Ерөнхийлөгчийн сонгуульд Цэцээс гадна Дээд шүүхийг татан оруулсан

Гучин жилийн парламентат ёсыг гажуудуулсан асуудлыг бид өнөөдөр хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байгаа энэ үед УИХ, Цэц шиг зөв шийдвэр гаргадаг байгууллага байхгүй гэж байна. Тэгвэл ирэх долоо хоногт Цэц, Шүүхийн тухай хуулийг хэлэлцэнэ. Шүүхийн тухай хууль хүчингүй болсон байгаа. Энэ үед та бүхэн Үндсэн хуулийн Цэцийг адгийн муу гэж битгий яриарай. Би үүнийг асуух болно шүү. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Цэцээс гадна Дээд шүүхийг татан оруулсан. Улс төрийн намуудын бүртгэл удааширч хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулсан. 200 мянган гишүүнтэй Ардчилсан нам хоёр дарга, хоёр тамгатай байна. Хэнийг сонгохыг Х.Нямбаатар, Д.Бямбацогт мэдэх нь. Энэ хоёр нам Монголын тулгуур багана. Гэтэл нэгийг нь өнөөдөр улс төрийн сонгуульд орох боломжийг нь алдагдуулж байна. Ганцхан хоногийн дараа Ерөнхийлөгчий сонгуулийн бүртгэл эхэлнэ. Эрх баригчид ийм зүйл зохион байгуулж байгаа нь туйлын харамсалтай байна.

2021-04-29