Д.Ганбат: Ард түмний элчүүд ээ. Ард түмний чинь хөргөгч хоосорсон байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уншиж буй хориг дотор хуйвалдаан гэдэг үг орж ирж байна. Үнэхээр хуйвалдаад байна. Үндсэн хуулийн Цэц үнэхээр хараат бус байж чадаж байна уу. Хуйвалдаан гэдэг үгээ өргөн утгатай тайлбарлаж ард түмэнд ойлгуулах шаардлагатай байна. УИХ-д МАН 62 гишүүнтэй. Ардын намын хуулийн хэлтэс хууль бус зүйлийг нь хуульчилж өгдөг юм шиг боллоо. Үүнтэй Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо санал нэгдэж байна уу. МАН-ын дарга Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа юм шиг байгаа юм. Өмнөх Засгийн газар огцорсноос хойш нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Одоо байгаа Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхтэй гэж ярилцлага хүртэл өгч байсан. Гэтэл одоо эрхгүй гэж байна. Яасан энэ УИХ-ын тал нь гэмт хэрэгтнүүд гээд хэлчихсэн. Нэг нэгнийгээ дандаа хулгайчаар нь дуудаж байгаагаас харахад гэмт хэрэгтнүүд байгаа бололтой.

Ийм хүнд нөхцөлд үүнийг хэлэлцэх цаг хугацаа мөн үү. Ард түмнээ бодох хэрэгтэй. Хэдий та бүхэн МАН-ын гишүүд ч гэсэн ард түмний элч нар. Гучин жил арай гэж босгосон парламент ёсыг та бүхнээр гишгүүлмээргүй байна. Үндсэн хууль болон Монголын ард түмний бүтээл. Үүнмйг ингэж хуйвалдаанаар зөрчөөд байвал улс орон хааш явах билээ. Та бүхэн хариуцлагатай байгаач. ҮАБЗ гэж маш чухал байгууллага. Гэвч дарга нь он гарснаас хойш уриалан хуралдаж чадахаа больсон. Ингээ намчирхаж болохгүй. Ард түмний 30-40 хувь нь ядууралд орсон хөргөгч нь хоосон болсон байна. Хүнсний үнэ хоёр дахин өссөн. Голомтод ажиллаж байсан сувилагч амь насаа алдсан байна. Стресс ядаргаагаа дийлэхгүй болж байна шүү.

2021-04-29