Ц.Туваан: Монголчууд "сүү, ус"-ыг ялгаж чаддаг хүмүүс

Өнөөдрийн энэ хоригийг хүчиндээд хүлээж авахгүй талруугаа явах юм шиг байна. Энэ цаг мөчөөс эхлэн Монголын ардчилалд аюул учирлаа. Монгол Улсад хууль үйлчлэхээ болилоо. Нэг намын дарангуйлал тогтож байна гэдгийг ард түмэндээ хэлье. Яг ийм мэдрэмж төрж байна. ҮХЦ-ийн нэг гишүүнийг томилох тухай хэлэлцэж байхад цаг хугацаа нь ингэж таарсан гэж байсан. Гэтэл тэр бол тохиолдол биш гэдэг нь харагдаж байна. Цаанаасаа тохируулсан үйл ажиллагаа байсан гэдэг нь тодорхой боллоо. Монголын ард түмэн ухаантай. Сүү усыг, хүчтэй хүчгүйг ялгана. Бас дээрэлхүүлж, доромжлуулж, ядарч байгаагийн талд ордог. Өмнө нь хэлж байсан. Хоёр хөл гарыг нь хүлж байгаад барилдах гэж байгаа юм шиг гэж байсан бол одоо бүр алга болгоод цааш явах нь. Монголчууд бөхдөө ч тэр аливаад харгүй шударга өрсөлдөөд дараа нь тэврэлддэг чанартай. Гэтэл ийм зүйл алга болж. Хууль тогтоох байгууллага өөрсдийнхөө хоёр гуравхан сарын өмнө баталсан хуулинд тавьсан хоригийг өндөр ирцтэйгээр хүлээж авна гэдэг эрх ашигэргэж байгааг харуулж байна. Үндсэн хууль дотор заагаагүй, зөрчилдөөн үүсээгүй асуудлыг нэг хүн босгож Цэцрүү тавьсныг тохиолдол гэж байсан. Гэхдээ өнөөдөр ямар байсныг бүгд харж байна. Үндсэн хууль дотор зургаан жилээр гэдэг нь урдаа байгаа шүү.

Ардчилалын суурь зарчим сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдаад сууж байна. Буруу шийдвэр гэдгийг мэддэг гишүүд байгаа гэдэгт итгэж байна.

2021-04-29