Ш.Адьшаа: Парламентын тогтолцоонд шилжсэн 30 жилийн хугацаанд гарч байгаагүй үйл явдал болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн УИХ-ын 38 дугаар тогтоолд тавьсан хоригийг дэмжиж байна. Манай улсад парламентын тогтолцоонд шилжээд 30 жил болж байгаа. Энэ хугацаанд гарч байгаагүй төрийн эрх мэдэл, хууль дээдлэх зарчмыг гажуудуулсан ийм шийдвэрийг ҮХЦ гаргасан гэж үзэж байна. Сүүлийн сар гаруйн хугацаанд Цэцийн бага болон дунд суудлын хуралдаан томилгоо зэрэг нийгмийг талцуулсан олон асуудал болсон. Үүнд УИХ дүгнэлт хийх ёстой. Энэ талаар УИХ-ын удирдлага болон ЕТГ-аас асууя. Хууль дээдлэх төрийн тогтолцооны хямралд бий болгосон үр дагаварыг хэн хариуцах юм. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн түүний үзэл баримтлалыг гажуудуулсан ийм үйл ажиллагааг Монголын парламент дэмжээд явах юм уу.

2021-04-29