Д.Ганбат: Хэнээр удирдуулахаа ард түмэн өөрсдөө шийдэг

Монгол Улсын Үндсэн хууль бол төрөөс ард түмэнтэйгээ байгуулсан гэрээ. Төрийн эрх ард түмний гарт байна гээд заасан. Хэнийг сонгох, сонгохгүйгээ ард түмэн мэдэг л дээ. Тоглоомын нам гэж би тоглоомгүй хэлсэн шүү. Ардын нам хэдэн дагуул намтай болох гээд зүтгээд байгаа. Ардчилсан намыг ч дагуул намаа болгох гээд хэд хуваачихсан. Үнэн юмыг үнэнээр нь хэлж байна. Энэ байдал цаашид юу руу ч түлхэж мэдэхээр боллоо. Ард түмэнд хэнээр удирдуулахаа сонгох эрхийг нь өг. Хэн нэгэн хүн, Баттулгадаа гол нь биш. Төрийн эрх мэдэл, сонгох сонгогдох эрх чөлөөгөө ард түмэн эдлэх ёстой.

2021-04-20