Д.Ганбат: Үндсэн хуулийн Цэц улстөржсөн байгууллага болж

Миний өмнө Метоо гэсэн бичиг байгаа. Монголд гурван хүн тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байна гэсэн. Тиймээс энэ хөдөлгөөнд Ардчилсан намын бүлэг, Бүлгийн даргын хувьд нэгдэж байна. Хууль зүйн байнгын хороонд зориуд анхааруулж тавьж байгаа юм. Хүн болгон дор бүрнээ бодно биз. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хэд хэдэн асуулт байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг МАН олонхи байхдаа баталсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг мөн баталсан. Хууль дээдэлнэ гэдэг ер нь хаана ч байхгүй боллоо. Үндсэн хуулийн Цэц үнэхээр улс төржсөн байгууллага болжээ. Цэцийг улсын Дээд шүүхтэй нэгтгэсэн нь зөв үү. Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дээр ярилцаад ирсэн Их хурлыг төлөөлж байгаа хүний хувьд асууя. Хоёрдугаарт, сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэдэг. Үүнийг дахиад зөрчих үү. Сонгууль болгоны өмнө хуулиа өөрчилж байна. 11:00 цагаас хуралдах байсан хурал 15:00 цаг болж хойшилж, бүрэлдэхүүнээ өөрчилсөн байна. Энэ ямар учиртай вэ. Анхны бүрэлдэхүүнээрээ хуралдах санал тавьж болоогүй юм уу.

2021-04-20