Ш.Адьшаа: ҮХЦ гуравдугаар сарын 19-нөөс хойш Бага суудлын хуралдаанаа хийхгүй байгаа нь сүүлийн 30 жил гараагүй үйлдэл

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан хоригийг бүрэн дэмжиж байгаа. УИХ хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан, олонхийн улс төрийн шийдвэрийг биелүүлдэг байгууллага боллоо. Цэц хуулийн дагуу шийдвэрээ гаргаж чадахгүй нөхцөлд хүрлээ. Бага суудлын хуралдаанаа гуравдугаар сарын 19-нөөс хойш хийж шийдвэрээ гаргаж чадахгүй байна. Ийм тохиодол сүүлийн 30 жилийн түүхэнд байгаагүй. Олонхи болсон МАН энэ хариуцлагаа хүлээх байх. Хэн нэгэн улс төрийн хүчний шийдвэр биш Үндсэн хуулийн зарчим байх ёстой. Энэ зарчмыг алдагдуулсанд харамсч байгаагаа дахин илэрхийлье.

2021-04-08