С.Одонтуяа: Иргэд хүнсний хангамжаа өөрсдөө хангах шаардлага байна. Үүнд яамнаас дэмжлэг өгөх үү

Польш улсын 10.2 сая еврогийн санхүүжилтээр хүнсний агуулах барина гэж байна. Хувийн хэвшил барих уу. Нийслэлд байгаа гэр хорооллын айлууд хашаандаа хүнсний ногоо тарихад яамнаас дэмжлэг байна уу. Иргэд өрхийн хүнсний хангамжаа өөрсдөө хангадаг болгох шаардлага байгаа. Үүнийг нь дэмжиж өрхийн хэрэгцээндээ зориулан тариалж байгаа хүмүүст ногоон зээл буюу хөнгөллттэй зээл олгох уу. Мөн 600 гаруй тоног төхөөрөмж авна гэсэн байна. Газар тариаланд зориулсан техник юм уу. Өрхөд үү гэдгийг тодруулмаар байна. Өмнө жилүүдэд энэ чиглэлээр хийж байсан төслүүдийн үр дүнгийн талаар болон эргэн төлөлт хэдэн хувьтай байгаа тухай мэдээлэл өгнө үү.

2021-03-19