Б.Бейсен: Нийт гэдгийг стратегийн худалдан авагч гэж өөрчлөх саналтай байна

Сүүлийн жилд ДЭМБ-аас гаргасан эрүүл мэндийн бодлогын баримт бичигт стратегийн худалдан авалт гэдэг нэр томьёог хэрэглэж байгаа. Нийт худалдан авагч гэдгийн оронд стратегийн буюу идэвхтэй худалдан авагч гэдэг нэр томьёог хэрэглэх саналтай байна. Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран 2013-2017 онд хэрэгжүүлсэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх санамжид энэ талаар бас тусгасан байдаг. Стратегийн худалдан авагч гэдэг нь нэг худалдан авагчтай ижил утга агуулж буй боловч тусламж үйлчилгээний ямар багцыг, ямар эмнэлэг, хэнээс, төлбөрийн ямар аргаар, хир хэмжээтэй яаж худалдан авах гэх мэт илүү өргөн хүрээг багтаасан цогц асуудал юм. Түүнчлэн энэ асуудалд эмч хүний хувьд олон санал байгаа тул бичгээр саналаа хүргүүлье.

2021-03-16