УИХ-ын гишүүн Ж. Батсуурь Ардчилсан намын даргын сунгаанд оролцоно

.

УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь Ардчилсан намын даргын сунгаанд оролцох хүсэлтээ илэрхийлж Дотоод сонгуулийн хороонд өнөөдөр бүртгүүллээ. Ардчилсан намын дүрмийн дагуу намын даргыг бүх гишүүдийн саналаар тодруулах учиртай бөгөөд бүртгүүлэх хугацаа өнөөдөр 20:00 цагт хаагдсан. Намын даргын төлөө өрсөлдөх саналаа нийт 16 хүн илэрхийлж бүртгүүлсэн байна. Намын даргад өрсөлдөгчдийн сурталчилгаа энэ сарын дундуур орон даяар эхэлж, 28-ны өдөр санал хураалт болно.

2021-03-06