Ц.Туваан: Малчид хуулийн энэ боломжийг ашиглаад авах хэрэгтэй

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд дахиж ийм боломж олдохгүй байх. Тиймээс боломжийг маш сайн ашиглаад нийгмийн баталгаагаа сайжруулаад авах хэрэгтэй. Ардчилсан нам 1990-1995, 1995-2000 он хүртэл 11 жилийн нийгмийн даатгалын зарим шимтгэлээс чөлөөлөх, нөхөн төлөх хуулийн төслийг батлуулж байсан. Тэр үед 700 мянга орчим иргэн хамрагдаж ахмад насныхаа нийгмийн хамгааллыг баталгаажуулсан. Үүнтэй ижил Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хууль батлагдаад хэрэгжих хугацаа нь өнгөрсөн жил дууссан. Үүний хугацааг дахин сунгах хуулийг төслийг одоо хэлэлцэж байна. Цаашид Засгийн газар, салбарын яам, НДЕГ-аас хууль сурталчлах ажлыг сайн зохион байгуулж илүү олон иргэнийг хамруулах хэрэгтэй. Мэдээллээс хол байдаг малчдад илүү хүргэж ажиллаарай. Мэдээлэл хомс байгаагаас шалтгаалан малчид төдийлөн хамрагдаж чадахгүй байна.

2021-01-29