О.Цогтгэрэл: Та ажил хийлгүй амьдарч болдог Монгол Улсыг хэдий хэмжээний өртэй хамт хүлээж авч байна вэ

 

Таныг Монголын түүхэнд хэр Ерөнхий сайд болох бол гэсэн хүлээлтээс гадна У.Хүрэлсүх сайдаас үлдсэн өр хүлээж байгаа. Та хэр хэмжээний өр хүлээж авч байна вэ.

Мөн та 21 дүгээр зууны ажил хийлгүй амьдарч болдог улсыг хүлээн авч байна. Өмнөх социалист системд ч хүүхдийг мөнгийг зөвхөн тав, найман хүүхэдтэй одонтой ээжид өгдөг. Ажил хийхгүй л бол амьдардаггүй байсан. Харин өнөөдөр таны өмнө зах зээлийн нийгэмд ажил хийхгүй халамжаар амьдардаг халамжийн тогтолцоо болон эдийн засаг, нийгмийн олон асуудалд шинэчлэл хийх шаардлага хүлээж байна. Намаа юу улсаа юу гэдэг сонголтыг ч хийх таарна. МАН ард түмний дөчин хувийн саналыг авсан ч УИХ-ын 80 хувийг эзэлсэн парламентыг бүрдүүлж чадсан. Гэтэл нийгмийн хүлээлттэй байсан эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, уул уурхайн засаглал гэх мэт том сэдвүүдээс алийг нь шийдэж чадсангүй ээ. Та маш их эрх мэдэл бүхий Ерөнхий сайд болж байгаа учраас улсаа бодож шинэчлэл хийгээсэй гэж хүсч байна. Ерөнхий сайд гэсэн үг ч утгын хувьд үндсэн гол сайд гэдэг утга агуулдаг. Тиймээс манай Ерөнхий сайд нар ажлаа ерөнхийлөөд явчихдаг. Тиймээс гол үндсэн асуудалд төвлөрөөч. Тэгээд гол үндсэн ажил маань энэ байна гээд тоогоор нь хэлж өгөөч гэж хүсье.

2021-01-27