УИХ дахь Ардчилсан намыг бүлгийн гишүүд Төвийн бүсийн Эдийн засгийн форумд оролцож байна

Ардчилсан намаас зохион байгуулж буй Төвийн бүсийн “Эдийн засгийн форум” өнөөдөр /2023.09.13/ Дундговь аймгийн Мандалговь хотноо эхэллээ.

Тус чуулганд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн А. Адъяасүрэн болон намын удирдлагууд, Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл оролцож Ардчилсан намын хөгжил, үзэл баримтлал, стратеги, бизнесийн боломжийн талаар илтгэл тавилаа.

Чуулганд Дундговь, Өмнөговь, Архангай, Өвөрхагай, Төв аймгийн Ардчилсан намын гишүүд, бизнес эрхлэчдийн 600 гаруй төлөөлөл бизнесийн орчинд тулгамдаж буй асуудал, шийдлүүдийг хэлэлцэх аж.

2023-09-14