Н.Ганибал: Алдагдалтай төсөв баталчихаад дутуу цоорхой бүхнээ зээлээр төлөх гэж байгааг дэмжихгүй

Валютын нөөцөө бүрдүүлэх гээд зээл авдаг улс орон байхгүй байх. Монгол Улсын иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй болсон. МАН энэ өрийг багасгана гэсэн ч дахиад зээл авах тухай ярьж суух нь утгагүй. Засгийн газар маш сайн ажиллаж байгаа гэж мэдээлэл өгсөн. Валютын нөөцийг нэмэх тал дээр дорвитой арга хэмжээ авч болохгүй байгаа юм уу. Нүүрсний хулгайгаа илрүүлж оффшорт байгаа мөнгийг оруулж ирэх ажлыг зохион байгуулсан нь дээр.

2022-11-22