Д.Ганбат: Монголын ардчилал, Үндсэн хуульд заасан эрхийн төлөө тууштай тэмцэх болно

Хүнд хэцүү амаргүй долоо хоног байлаа. Юун түрүүнд 13 гишүүнийхээ нэг А.Адъяасүрэндээ талархал илэрхийлье. А.Адъяасүрэн хатан зоригт монгол эмэгтэй гэдгээ батлан харуулж чадлаа. 30 жилийн өмнө Ардчилсан нам оройлон оролцож хүний эрх, хувийн өмч, хэвлэлийн эрх чөлөөг, олон ургалч үзлийг авчирч чадсан. Гэтэл тэр бүхэн маань өдрөөсө өдөрт бүдгэрсээр өдий хүрсэн байна. Ямар ч үед ардчиллын цайз байж чадахаа Ардчилсан намын 13 гишүүн, биднийг дэмжсэн нийт иргэдтэйгээ хамтран харуулж чадлаа. Бид одоо хууль засагладаг оронд амьдрах болно оо.

2021-05-12