Н.Ганибал: Эмч, сувилагчийн илүү цагийн мөнгийг нь өгөх хэрэгтэй

Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлээд урьдчилан сэргийлэх бэлтгэл ажил хийж олон ажлуудыг зохион байгуулсан. Тэр дундаас 5,1 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Харамсалтай нь тэрхүү хөтөлбөр зорилгодоо хүрч үр дүнгээ өгч чадаагүйн илрэл өнөөдрийн бидэнд тулгамдаж байгаа асуудлуудаар илэрч байна. 5.1 их наядаас 600 орчим тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан гэж тайлагнасан. Гэтэл яг гардан ажиллаж байгаа эмч, сувилагч, резидент эмч нарын цалин урамшуулал, илүү цагийн мөнгө хангалтгүй байна. Саяхан сошиалаар эмч нарын өдрийн хоолны зураг явсан. Үүний дагуу УОК арга хэмжээ авч харагдсан. Өчигдөрхөн сувилагчийн сарын сүүлийн цалин гээд 250 мянган төгрөг орж байна. Хүнд цаг хугацаанд ажиллаж байгаа эдгээр хүмүүсийн цалин дэндүү бага байна. Үр хүүхдээ айлд үлдээж эхнэр, нөхөртөө эрсэл үүрээд ажиллаж байгаа хүмүүсийн илүү цагийн мөнгийг нь бодож өгөөрэй. Орон нутгаас нэмэлтээр ажиллуулахаар эмч нар авчирсан ч хоолны мөнгийг нь шийдээгүй байсан тул тухайн аймгийн эрүүл мэндийн байгууллага асуудлыг нь шийдэж өгсөн байна. Энэ мэтчилэн зохион байгуулалт муу байгаа олон зүйл байгаа шүү. Мөн иргэд маскаа сайн зүүж хүн хоорондын зайгаа баримтлан өөрийгөө эрсдэлээс хамгаалаарай.

2021-03-26