Ш.Адьшаа: Төрийн дээр нам байх уу, намын дээр төр орших уу гэдгийг шийдэх чухал үе

Төрийн байгуулалтын байнгын хороо бол УИХ-ын бодлого тодорхойлогч байгууллага. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой өөрчлөлт оруулах ёстой хууль олон байгаа. Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай гэх мэтчилэн. Нам төрийн дээр гарч бүх юмыг нам удирдах уу, төр нь намынхаа дээр орших уу гэдгийг шийдэх чухал цаг үе. Энэ асуудалд маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт нийгэмд хуримтлагдсан, Монголын төрд бугшсан алдаа завхралыг улам даамжруулж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, сонгуулийн системээ эргэж хараарай. Нийт сонгогчдын 50 гаруй хувийн саналыг авсан сөрөг хүчин хэдэн суудалтай байна. Гэтэл МАН олонхи байж асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Нийгэмд болж байгаа асуудлыг шийдэхийн оронд сонгуульд зориулсан хийрхлийг дэгдээсэн. Үүн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол төрийн зарчмыг баримталж ажиллахыг УИХ-ын гишүүнийхээ хувьд шаардаж ажиллах болно. Байнгын хорооны дарга болж байгаа Ж.Мөнхбат танд ажлын амжилт хүсье.

2021-03-18