Д.Ганбат: Чуулган завсарлах гэж байна гэж яарч батлах хэрэггүй

Оны өмнөхөн баталсан Шүүхийн тухай хуулийн зарим Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Шүүх хараат бус байхад нөлөөлөх том алхам хийсэн. Үүнд Ардчилсан намын бүлгийн гишүүдийн оролцоо өндөр байсан. МАН 65 гишүүнтэй байхдаа хууль тогтоож ҮАБЗ-д шүүгчдийг томилох эрхийг өгсөн. Тухайн үед тус хуулийг баталсан 65 гишүүний 30 гаруй нь дахин энэ парламентад байна. Одоо энэ алдааг засаж байгаа. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ярих зүйл байгаа гэж бодож байна. Чуулган завсарлах гэж байна гэж яарч хууль батлах хэрэггүй. Шүүхийн тухай хуулийг сайн нягталж алдаа байвал засах ёстой гэж үзэж Ардчилсан намын бүлэг тав хоногийг завсарлага авч байна.

Хууль зүйн байнгын хороо 2021.01.26

2021-01-26