Д.Ганбат: Сингапур саяхан загасчны суурин байсан. Гэтэл асар их баялагтай манайх яагаад ядуу хэвээрээ байна вэ

.

Богд хаан дөрөв, Ардчилсан нам дөрөв бусад 92 жил МАН төр барьжээ. Энэ хугацаанд Монгол Улс яаж хөгжсөнийг харахаар ичмээр, эмгэнэлтэй байна. Хөгжлийн бодлого гэж олон жил ярьж байна. Гэтэл цаас үйлдвэрлэхээс хэтэрсэнгүй. Сингапур 20-30 жилийн өмнө загасчны тосгон байсан. Одоо ямар болсон байна. Өмнөд Солонгос ямар үгээгүй ядуу орон байв. Монгол Улс газар нутгаараа дэлхийд 16, 70 сая малтай, хөрсөн дороо асар их баялагтай. IQ өндөр иргэдтэй. Ийм улс орныг ингэж авч яваад харамсаж байна.

2021-01-21