Б.Пүрэвдорж: Хүний өмчид дураараа халдаж байгаа коммунистуудыг эсэргүүцэж байна

 

Хувьцаа гаргах асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол БЭТ томилоод тэр хүний хөрөнгийг хураах тухай ярьж байна. Энэ бол хүний өмчлөх эрхэд халдсан явдал болж байгаа. МАН өнөөдөр хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг бараг 100 хувь авсан. Шүүхийг саяхан Сахилгын хороо, ШЕЗ-өөр дамжуулаад базахаар болсон. Одоо банк санхүүгийн зах зээлийг дээрэмдэх, Үндсэн хуульд заасан хүний өмчид халдах ийм заалтыг оруулж байна. Жижиг банкууд системд нөлөөтэй том банкны асуудлыг шийдэж байна гэж ойлгож болохгүй. Тус хуулийн 4.2-т хувьцаат байна гэдгийг нээлттэй эсвэл хаалттай гэж заагаагүй. Ингэхээр бүх банкинд хамааралтай. Ийм хүнд цаг үед гурван их наяд төгрөгийн хөрөнгө гаргаад худалдаж авах компани хаана байна. 100-200 сая төгрөгийн ашигтай л ажилладаг. Гэтэл цэвэр ашгаар авах энэ заалт хэрэгжихгүй. Ковидод 5.1 их наядыг ашигласан үүний 2.6 нь алга болсон. Гудсан доор байгаа хулгайн мөнгөөр банкны хувьцааг худалдаж авах гэж байна. Хүний өмчид дураараа халдаж байгаа коммунистуудыг эсэргүүцэж байна. Банкны эзэд дураараа, шимэгч шиг хэсэг бүлэг хүмүүс байдаг үүнийг хувьдаа эсэргүүцдэг. Гэхдээ муу ч байсан өдий хүртэл хөдөлмөрлөж босгосон хүний хөрөнгийг та нар ингэж дураараа дээрэмдэж болохгүй.

2021-01-21