Б.Пүрэвдорж: Улстөрч томоохон албан тушаалтны нөлөө ордог Төрийн банкинд тусгайлсан арга хэмжээ авч байна

Банкны эзэд бизнест хэтэрхий их оролцохыг хязгаарлах нь зөв. Гэхдээ төрийн банк байгуулах нь эрсдэлтэй. Төрийн банк улстөрчдийн нөлөөгөөр нэг өдөрт 20 тэрбум төгрөг нэг компани руу гаргачихдаг. Үүнээс болж Засгийн газар хохирсон. Хөгжлийн банк өнөөдөр гуравхан тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Асар их мөнгө зээл болоод гарчихсан. УИХ-ын гурван гишүүн 33 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдоод явж байна. Иймэрхүү улстөрчид, томоохон албан тушаалтны нөлөө ордог Төрийн банкинд тусгайлсан арга хэмжээ авч байгаад харамсаад байгаа юм. Төрийн өмч илүү давамгайлсан байх нь бусад банк ижил нөхцөлд өрсөлдөх боломжийг хаасан ийм байдал цаашдаа үүсгэж болохгүй.

2021-01-21