С.Одонтуяа: Сингапурын банк шиг болгох гээд Венесуэлийнх болгочих вий

Төрийн 100 хувь өмчлөлтэй банк хувьцаагаа зарахгүй. Хувийн банкуудыг зар гэж байгаа бололтой. Ковидийн үед цаг үеэ олоогүй хууль байна. Банкуудыг хэт их орлого оллоо гэсэн лобби явж байна. Сингапурын банк шиг болгох гээд Венесуэлийнх шиг болгочих вий. Хүмүүсийн худалдан авах чадвар ямар байгаа билээ. Шат дараалалтайгаар хувьцааг зах зээлд арилжах ёстой. Хоёр жилийн хугацаанд ДНБ-ний арав шахуу хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гаргаж хувьцаа авна гэж байна. Ингэх боломжгүй. Ямар үед хууль санаачилж байгаагаа банкны эдийн засагчид тооцоолсон уу. Социализмаар хөгжөөд байна уу, капитализмаар уу. Капиталистгүй капитализмийг бий болгох гээд бүр дордуулах вий. Буруу цагт салбарын асуудлыг самрав аа. Хувийн банк төрийн банк гэж хоёр өөр давуу эрхтэй байх ёсгүй.

2021-01-21