Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хугацааг нэг жилээр сунгах хуулийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ.

.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалыг нөхөн төлөх тухай хууль 2017 онд батлагдсан боловч шимтгэл өндөр байсан. Шимтгэлийн хэмжээг бууруулж 42 мянга болгосноор илүү олон хүн хамрагдах боломж бүрдэнэ. Хууль хэдий сайн батлагдсан ч дагалдах журам болон бүрдүүлэх материал их байгаагаас шалтгаалан малчид хамрагдах нь бага байсан. Малчид намар 11 сард малаа борлуулж, хавар ноолуурын үеэр орлоготой болдог. Эрчүүд энэ орлогоо хурдан морь, автомашин, мотоцикл зэрэгт зарцуулах гэдэг талтай. Малчид энэ тал дээр хариуцлагатай хандаж ирээдүйдээ хэрэгтэй тус хуульд хамрагдаарай гэж хэлмээр байна.

2021-01-20