Б.Пүрэвдорж: Энэ хуулийг төслийг баталснаар ирэх оны төсөвт 18 орчим тэрбум төгрөгийн орлого нэмэгдэнэ

Манай улсын ДНБ-ний арван хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг.Тээвэр худалдаа үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбарт 240 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд хөрөнгө оруулж буй эдгээр салбарт ажиллаж байгаа иргэдийн өдөр тутмын орлого тасарч байна. Иймд нийгмийн баталгааг нь сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалтай зэрэгцэн зургаан аймагт өвөлжилт хүндэрч нийт нутгийн 40 хувьд нь зуд болох эрсдэлтэй байна. Малчид малын өвс тэжээлээ авахад хүнд байгаа энэ үед нөхөн төлбөрийг төлөх боломжгүй. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст хүнд тусаж байна. Бүх нийтийн бэлэн байдал зарлаж орон нутгийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулж өдөр тутмын хүнсний болон ахуйн хэрэгцээг ханган нийлүүлэхэд бэрхшээл дагуулсан хэвээрээ байгаа. Иймд энэхүү хуулийг 2022 оны нэгдүгээр сарын нэгний өдөр хүртэл сунгах хуулийн төслийг өргөн барьж байна. Энэ хуулийг өргөн барьснаар 2021 оны нийгмийн даатгалын санд 18 орчим тэрбум төгрөгийн орлого орно. Зарлагын хувьд үүнээс 40 хувиар бага байна.

2021-01-20