Ш.Адьшаа: Дэлхийд байхгүй өндөр хүүтэй мөнгийг монголчууд зээлдэг

 

Монгол Улс зах зээлд шилжсэнээс хойш улс төрчдийн ивээлд байдаг эрсдэлд ордоггүй хэдхэн банк ажиллаж байна. Монгол банк зориг гаргаж үүнийг шийдэж чадах уу. Гадны банкийг оруулъя гэхээр улс төрчдөөр хамгаалуулж Үндэсний аюулгүй байдлын талаар ярьж гучин жил болсон. Дэлхийд байхгүй өндөр хүүтэй мөнгийг монголчууд зээлдэг.Тэтгэврийн зээл, жижиг бизнес эрхлэгчдийн зээлийн хүүгээр олон жил бизнесээ томруулж ирсэн. Нөлөө бүхий 20 хувийн хувьцаа эзэмшигч гэдгийг бий болгож хувьцаат компани болгох юм байна. Хоёр гурав дахь нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гарч ирвэл яах юм. Тэдний гэр бүл, үр хүүхдийг нь оруулахгүй байх хуулийн ямар гаргалгаа байгаа бэ

2021-01-14