С.Одонтуяа: Нэг шүүгч 20 төрийн албан хаагчийн ажлыг хийж байна

Шүүгчдийг авлига авдаг, хараат байдаг гэж шүүмжилж байна. Гэтэл хараат байлгаж, авлига өгдөг хүмүүс нь хууль тогтоогчид, улс төрчид их байдаг. Шүүгчдийн ачаалал маш өндөр. Журмын тухай хуульд шүүгчээс гадна туслах шүүгчийг оруулж байгаа юу. Нэг яаманд 80-120 мэргэжилтэн ажиллаж жилд дунджаар 1000-1200 албан бичиг гаргадаг. Гэтэл анхан шатны шүүгч нь туслах, нарийн бичгийн даргын хамт 1800 гаруй эрхзүйн актыг гаргадаг. Нэг шүүгч төрийн захиргааны 20 албан хаагчийн ажлыг хийж байна. Ачааллыг тэнцүүлэх, орон тоог нэмэх, ажиллах нөхцөлөөр хангах тал дээр анхаарах хэрэгтэй.

2021-01-14