Ц.Туваан: Үрийн дагнасан аж ахуйг үүсгэх бодлого заавал байх хэрэгтэй

Монгол Улсын хувьд уул уурхайг эс тооцвол хөдөө аж ахуйн салбарыг түшиж ирсэн. Түүний нэг гол тулгуур нь газар тариалангийн салбар юм. Манай улс 800 гаруй мянган га газрыг тариалалтад ашиглаж байна.

Үрийн сортын асуудал маш чухал. Монголчууд ямар үр тарина, түүнийгээ хураана гэдэг. Нэг хэсэг ямар үрээр тарьж байгааг хянах боломжгүй байсан. Тус хуулиар энэ асуудал шийдэгдэнэ. Үрийн аж ахуй манайд орхигдсон. Элит, супер элит сортын үрүүдийг бэлтгэж түүнээс аж ахуйн нэгжүүд тариалдаг байх хэрэгтэй. Төрөөс бодлогоор татаас дэмжлэгийг түлхүү өгдөг байх ёстой.

Үрийн сортод шинэ технологи нээж туршилт хийж нутагшуулах ёстой эрдэм шинжилгээний байгууллагын техник маш муу. Салбартаа мэргэжилдээ хайртай хэдхэн хүмүүс л энэ ажлыг хийж байна. Эдгээр хүмүүсийн нийгмийн асуудалд анхаарах цаг болсон.

2021-01-12