Б.Пүрэвдорж: Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх миний санаачилсан хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгнө үү

Би гурав, дөрвөн хуулийн төсөл өргөн барьсан. Үүний нэг нь Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хугацааг сунгах тухай төсөл. Энэ хуулийн үйлчлэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болсон. Малчдын хувьд жилд хоёр удаа мөнгөтэй болдог. Энэ жил Цагаан сар тэмдэглэхгүй. Тиймээс мөнгөтэй байх үедээ шимтгэлээ нөхөн төлөх боломж үүснэ. Тиймээс Засгийн газрыг хүлээлгүй миний санаачилсан хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгнө үү. Иргэд энэ хуулийн ач холбогдлыг сайн мэдэхгүй байж магадгүй. Уг нь шимтгэлээ нөхөн төлбөл тэтгэвэрт гарах, нийгмийн баталгаа нь сайжрах гээд олон давуу талтай.

2021-01-08