С.Одонтуяа: Хорих ангид вирус тархах эрсдэл өндөр. Тиймээс хөнгөн ялтай хоригдлуудыг суллах боломжтой юу

Иргэдэд үнэн зөв мэдээлэл чухал. Ардчилсан намаас өргөн барьсан хуулийн төсөлд иргэдэд үнэн бодитой мэдээлэл хэрхэн хүргэх талаар тодорхой тусгасан. Засгийн газраас өргөн барьсан энэ хувилбарт гадаадад байгаа иргэдийн эрх зөрчигдсөн үед хэрхэн шийдэх талаар тусгасан уу. Нислэг гэнэт цуцлагдахад иргэд хүнд байдалд орж байна. Энэ нь хүний эрхийг зөрчиж байгаа юу, үүнээс шалтгаалсан хохирлыг хэн барагдуулах вэ. БНСУ-ын түр хамгаалах байранд 12 иргэн өлсгөлөн зарласан. Үүн дотор хоёр сартай жирэмсэн эмэгтэй байна. Дархлаа, султай, халдвар авбал тусгаарлах боломжгүй орчинд байгаа хөнгөн ялтай хоригдлуудыг суллах уу. Дархлаа муутай хүмүүс нас барах нь их байгаа гэсэн судалгааг АНУ-с гаргасан байна.

2020-12-24