Б.Бейсен: Эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үү. Эсвэл хамгаалах хэрэгсэл нь хангалтгүй байна уу

Эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авч байгаад эмч хүний хувьд тун харамсаж байна. Үүнд халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байна уу. Эсвэл хамгаалах хэрэгсэл дутагдалтай байна уу гэдэгт дүн шинжилгээ хийх ёстой. Мөн ажиллах орчин, чанартай хоол хүнсээр хангах, урамшууллыг ярих ёстой. Тав тухгүй орчинд ажиллаж байгаа тухай Байнгын хорооны хуралдаанд яригдаж байсан. Үүнээс гадна халдвар гарсан эмнэлгийн халдвар хамгаалал хариуцсан мэргэжилтэн, эмчилгээ хяналтын удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй.