О.Цогтгэрэл: Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилохгүй шалтгаанаа тайлбарлах ёстой

Томилох эрхтэй Ерөнхий сайд нь өөрөө Засаг даргад нэр дэвшүүлнэ гэж байж боломгүй зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлыг хангаж өгнө гэж оруулж ирсэн төсөлд ийм заалт байгааг дэмжих боломжгүй. Ерөнхий сайд манай аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг “Дэмжих боломжгүй” гэсэн ганцхан өгүүлбэр бичээд буцаасан. Яагаад дэмжихгүй гэдгээ тайлбарладаг байх заалт энэ хуульд орсон уу. Ядаж нутгийн иргэд нь ямар зүйл заалтаар буцаагдаж байна гэдгийг мэдэх эрхтэй.

2020-12-11