Ж.Батсуурь: Сонгуулийн өмнө хүсээгүй байхад мөнгө тараагаад байсан. Гэтэл одоо зайлшгүй шаардлага тулгарлаа

Ерөнхийлөгчийн өрх бүрт нэг сая төгрөг өгөх санаачилгыг улс төржилт гээд байх юм. Гэтэл эрх баригчид сонгуулийн өмнө хүсээгүй байхад нь мөнгө тараагаад байсан биш бил үү. Сүүлийн үед өдрийн орлогоороо амьдардаг иргэд тэвдэж байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг. Энэ үед нь төр туслах үүрэгтэй. Нөхцөл байдлыг хурдан шийдье гэвэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой.