Н.Ганибал: Бэлчээрийн мал аж ахуй дээр энэ арга хэмжээний үр дүн гарахгүй

 Өнөөдрийн авч байгаа арга хэмжээ эрчимжсэн мал аж ахуйд гэхээс бэлчээрийн мал аж ахуйд үр дүнгээ өгөхгүй. Хөдөө орон нутагт, малчдад тулгарч байгаа бодит үнэнийг гишүүд ярьж байгаа. Малчид өвс, тэжээл худалдаж авах мөнгөгүй байна. Зуднаас гадна ковидын нөхцөл байдлаас болоод малчид мал, махаа борлуулж чадахгүйд хүрсэн. Орон нутгаас махны нийлүүлэлт хэвийн явж байгаа гэх боловч малчин бүр орлого олж чадахгүй байна. Тиймээс малчид руу хандсан бодлого яаралтай гаргах хэрэгтэй.