Ц.Туваан: Ерөнхийлөгчийн өрх бүрт сая төгрөг өгөх саналыг улс төр, сонгууль гэж хараад байгаа бол та нар өөрсдөө оруулж ир л дээ. Яагаад өрх айлууддаа дэмжлэг үзүүлэх асуудлыг хэн ч ярихгүй байгаа юм бэ

Иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой учраас хөл хорио сунгасныг дэмжиж байгаа. Гэхдээ хорьж байгаа юм бол татаас дэмжлэгээ өгөх хэрэгтэй. Яагаад үүнийг хийхгүй харамлаад, арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Монголбанк мөнгө хэвлэхгүй гэж байгаа. Бид тусгаар хилтэй, төв банктай улс юм бол арга хэмжээ аваач! Иргэд дахиад 14 хоногийн хөл хорионы дараа ямар байдалд хүрэхийг тооцсон уу.

УОК, сайд нар шийдвэр гаргах хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс байж яагаад энэ тал дээр дуугарахгүй байгаа юм. Ерөнхийлөгчийн гаргасан саналыг улс төр сонгууль гэж байгаа бол өөр санал оруулж ирэх хэрэгтэй. Хэн ч энэ талаар ярихгүй байна.

5.1 их наяд төгрөгийг зарцуулах онцгой их эрхийг хавар УИХ-аас та бүхэнд өгсөн. Гэтэл яг Ковид-19 дотооддоо алдахад юу болж байгааг бид харж байна. Гаднын зээл тусламжийг маш тодорхойгүй тайлбарлаж байгааг нь сонссон.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга аа, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сангийн мөнгө байна уу. Энэ 5.1 их наяд төгрөгийн зарцуулалттай хамт дуусчихсан уу.

 

/Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, биелэлтийн талаар Онцгой комисс мэдээлэл өгөх үеэр УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн асуулт, хариултаас.../

2020-12-01