АН-ын бүлгийн гишүүд МУИС судлаач багш Д.Ганзоригтой санал солилцлоо

2020-08-13

    Өнөөдөр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар МУИС-ийн Хууль  зүйн сургуулийн багш, судлаач Д.Ганзоригтой санал солилцлоо.

Багш, судлаач Д.Ганзориг “Монгол Улсын Их Хурлын Тамгын газар судлаачдаар одоо дагаж мөрдөж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэхүү хуулийн төслийг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд өмнөх хуулиар зохицуулагдаагүй, огт хэрэгжихгүй байсан зохицуулалтыг хэрэгжүүлэх хөшүүргийг сайн зохицуулж өгсөн” гэж онцоллоо.   

УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн хуулийн төслийн шинэчилсэн найруулгад нэр томьёоны хувьд Үндсэн хуультай нийцэхгүй байгаа зүйл заалт, хуулиар зохицуулагдаагүй үлдэж байгаа асуудлын талаар ойлголтын зөрүүтэй асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Ангилал


Twitter


Facebook