2024/04/26
С.Одонтуяа: Цэргийн ангиуд дээр хүний эрхийг зөрчсөн үйлдлүүд удаа дараа гарсаар байгаа. Үүнийг хуульчлах ёстой. ХЭҮК-ийн зөвлөмжөөр энэ асуудлыг шийдэхгүй гэдгийг олон жишээ харуулж байна
С.Одонтуяа: Хүний эрх, жагсаал цуглаан хийх эрхүүд улам хумигдаад байхад энэ тайланд тэр талаар огт тусгаагүй байна. Ер нь тайлангаа олон улсын стандартаар гаргаж байх хэрэгтэй
С.Одонтуяа: Та бүхнээс гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөхгүй бол ямар хариуцлага хүлээлгэх юм. Тухайлбал энэ олон хүн угаартаж нас барж байгаад хэн хариуцлага хүлээх юм
Д.Ганбат: Монгол Улсад ер нь "найдвар" байна уу. Авлига хэтэрсэн, боловсролын хоцрогдол өндөр болж байгаа зүйл алга
Д.Ганбат: Ардчилсан улс оронд алдаа гаргасныхаа төлөө эрх баригчид нь огцорч хариуцлага хүлээдэг. Судалгаагаар манай улсын иргэдийн 70 хувь нь "дайжих" хүсэлтэй байгаа нь гарсан. Үүнийг зогсоох ямар арга байгаа юм
Д.Ганбат:Тайван цагт ийм олон хүн "угаартаж" нас бараад байж болох юм уу. Хүний эрхийн талаар УИХ-аас эхлээд маш олон байгууллагууд ажиллаж байгаа ч үнэхээр үр дүнд хүрэхгүй байна. Татвар төлөгчдийн мөнгөөр хийж байгаа ажил бүхэн үр дүнтэй байр ёстой
Өнөөдөр
1 хоногийн өмнө