Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа

.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гуравдугаар сарын 24-ны өдөр  ээлжит хэлэлцүүлгээ "Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-өөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт  Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, судлаачид оролцож УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж удирдав. Тэрээр "2003 онд батлагдаад одоо хэрэгжиж буй төрийн хяналт шалгалтын тухай хуулийг явцуу хүрээнд буюу мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлэх хяналтын хүрээгээр хязгаарлан зохицуулсан байдаг. Мөн улсын байцаагчийн эрх олгодог цөөхөн хэдэн байгууллагын талаар дурдсан байдалтай, нарийн зохицуулалт байхгүй нь төрийн хяналтын чиг үүрэг бүхий бусад байгууллагууд мөрдөх боломжгүй тал ажиглагддаг" гэв. 

УИХ-аар хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн төсөлд олон нийт, хуульчид, АН-ын гишүүд, дэмжигчдийнхээ оролцоог хангах, санал, бодлыг хуулийн төсөлд тусгуулах зорилгоор бүлэг санаачлага гарган хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Ковидын нөхцөл байдлаас болоод хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг тасалдаад байсан ч цаашид цахимаар хэлэлцүүлгээ зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн байна. Анхны цахим хэлэлцүүлэг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хийгдлээ.  

            

  

2021-03-29