Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

.

УИХ-ын  гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар  Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслөө өнөөдөр /2021.03.22/ өргөн барилаа.  Хуулийн  төсөлд, гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь өвлөгддөг байх. Ингэхдээ 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлж өсгөсөн гэх мэт  тодорхой шалгууртай  байхаар тусгажээ.

Өндөр настнуудын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик  байдаг. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтад орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Үүнээс сэргийлэх нэг зорилго нь хамтын тэтгэвэр юм. Мөн Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах хандлага өснө гэж хууль санаачлагчид  үзэж байна. Үүнээс гадна хууль батлагдсанаар тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзжээ.

 

2021-03-23